МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.08
Зам, Тээвэр

Б.Энх-Амгалан: Төмөр замын дагуух газрын асуудлуудыг шийдвэрлэж чадсан

Эдийн Засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.08/ хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцэж байна. 

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өмнөх ЗГ-ын үед өргөн баригдсан юм.  Одоо мөрдөгдөж байгаа хууль нь бол төмөр замын харилцаанд үүсээд байгаа давхардал, зөрчил, хийдэлийг иж бүрнээр нь зохицуулж чадахгүй байгаа. Тиймээс төмөр замын харилцаанд хамаарах асуудлыг бүхэлд нь хамааруулж, суурь зохицуулалтуудыг хуульчилах үүднээс энэ шинэчилсэн найруулга орж ирж байгаа. Үүнтэй холбоотой төмөр замын өмчлөх, эзэмших асуудал, тээвэр зохицуулалтын олон асуудлууд дагаж орж ирж байгаа. Би ганцхан асуудлыг тодруулах гээд байгаа юм.

ОХУ-д Монгол Улсын Ерөнхий сайдын төрийн айлчлал хийхээс өмнө бид нар хэд хэдэн асуудлыг ОХУ-тай шийдсэн юм. ОХУ-тай нэлээн олон жил яригдаж байсан өмчийн асуудал байдаг юм. Өмчийн асуудлыг шийдснээр 460 гаруй айл өрхүүд ОХУ-аас байж байгаа байруудыг буцааж эзэнд нь хувьчилах асуудал шийдэгдэж байна.

Төмөр замын дагуух газрын асуудал байна. Төмөр замын 70 жилийн ойгоор газрын асуудлуудыг шийдээд дууссан. Төмөр замын акцизын асуудлыг УИХ-аар оруулаад шийдээд дуусчихан. Төмөр замын Монпи-1,2 гээд асуудлыг айлчлалын өмнө шийдээд дуусчихсан. Монгол Улс Төмөр замын өрийг өөр дээрээ аваад тэгээд үндсэн хөрөнгийг нь нэмэгдүүлсэн.

Ийм учраас Монголын талаас хийх ажил хийгдээд дууссан. Одоо үндсэн хөрөнгө нэмэгдэх юм бол Төмөр замын баланс цэвэрлэгдээд өөрөө эргэлтийг хангаад зээл аваад явах боломж бүрдэх юм. ОХУ-ын талаас манайд хөрөнгө оруулалт хийх ёстой буюу зөрүүг нь төлөх ёстой 50*50 учраас. Энэ ажил хир хийгдэж байна вэ? Засгийн газрын хуралдааны үеэр хийгдсэн ажлууд хир ахицтай байна гэдэг талаар асууя.

Түүний асуултанд Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариуллаа.

Акцизын асуудал таны үед үндсэндээ бүрэн шийдэгдээд дууссан. Монпи-1,2-ын хувьд ОХУ-аас ирсэн саналуудыг Сангийн яаманд өгөөд эцсийн хариуг хүлээгээд сууж байна. 

ШИНЭ МЭДЭЭ