МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Дондогийн булаг”-ийг эрчим хүчтэй холбож, Хялганат-Хангал чиглэлд 10 км автозам тавина
2020.12.08
Орон нутгийн хөгжил

“Дондогийн булаг”-ийг эрчим хүчтэй холбож, Хялганат-Хангал чиглэлд 10 км автозам тавина

Булган аймагт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачилгаар амжилттай хэрэгжиж байгаа "Шинэ Хөдөө” төслийн хүрээнд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, амьжиргааг сайжруулах ажлын нэг нь Түлүүгийн даваан дээрх худалдааны цэгийг тохижуулахаар төлөвлөн ажиллаж байгаа билээ. 

Ингэснээр Түлүүгийн даваа нь Орхон, Бугат, Хутаг Өндөр, Сайхан сумын уулзвар тул ойролцоо сумдаас малчид айраг цагаа, жимс жимсгэнэ гээд ХАА-н бүтээгдэхүүнээ борлуулах худалдааны цэг болоод байгаа юм.

Мөн “Дондогийн булаг”-ийн тохижилтыг сайжруулах худалдаа, үйлчилгээг дэмжих зорилгоор 2021 оны улсын төсөвт цахилгаан эрчим хүчний системд холбох 395 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгуулаад байна. Ингэснээр тухай орон нутагт иргэд худалдаа, үйлчилгээ эрхлэх төдийгүй жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, үйлчилгээг иргэдэд ойр, хүртээмжтэй болгох дэд бүтцийн орчин бүрдэх юм. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өнгөрсөн дөрвөн жилд Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд олон жил хүлээгдсэн Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 36 км замыг тавиулж, нутгийн зон олны талархалыг хүлээсэн.

Энэ жил 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан Эрдэнэт-Хангал-Хялгант чиглэлийн авто замыг 2021 оны МУ-ын төсөвт суулган ирэх жил эхлүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн Хялганат-Хангал чиглэлийн хатуу хучилттай авто замыг нэг талаас улсын төсөв, нөгөө талаас Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар хамтран барих яриа хэлэлцээр бий. Энэ тухай Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тус үйлдвэрийн 2021 оны төсвийн төсөлд Хялганат-Хангал чиглэлийн авто замын хөрөнгө оруулалтыг тусгахаар төлөвлөж байгаа гэдгээ хэллээ. Ингэснээр хатуу хучилттай 10 км зам Хялганат-Хангалын чиглэлд тавигдах боломж бүрдэнэ. 

ШИНЭ МЭДЭЭ