МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.11
Зам, Тээвэр

Б.Энх-Амгалан: Төмөр зам бол амаргүй, хүнд салбар учраас ажилчдын нийгмийн асуудалд анхаарах нь зөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжиж байна. Дэмжихээс ч өөр арга байхгүй. Сүүлийн 10  жилийн хугацаанд төмөр замын салбарт өмчийн маш олон хэлбэр бий болсон. Зөвхөн суурь бүтэц эзэмшдэг компани гурав болсон. Дагнасан болон салбар зам, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшдэг компани 220 болсон. 

Тээвэр зуучын байгууллага 213 болсон. Суурь бүтэц нь эрх барих зөвшөөрөлтэй компани 34, тээвэрлэгч компани гурав байгаа. Энэ мэт олон өмчийн хэлбэрүүд бий болоод байна. Гэтэл өмнө нь үйлчилж  байгаа хуулийн үйлчлэл энэ өсөн нэмэгдэж байгаа шаардлага харилцааг зохицуулж чадахгүй байгаа. Төмөр замын салбар тийм ч амар салбар биш. Хагас цэргийн зохион байгуулалттай байдаг. 

ШИНЭ МЭДЭЭ