2020.12.11
Улстөр
Б.Энх-Амгалан: Авлигын эсрэг гэмт хэрэгтэй холбоотой эрүүгийн хуулийн заалтыг эргэн харах ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
"Авлигын эсрэг гэмт хэрэгтэй холбоотой эрүүгийн хуулийн 1-р заалт дээр их сонин байна. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсвэл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу тал бий болговол нийтийн алба хаших эрхийг 5 жил хасах юм шиг эсхүл торгох, эсхүл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ч юм шиг санкцуудыг бүгдийг давхардуулсан. Алийг ч хэрэглэж болохоор ийм бүтэлгүй байгаа юм. Тиймээс авлигын индекс буурахгүй байгаа юм. Ял тодорхой бус учраас. Үүнийг хуулийг даган орж ирж байгаа хуулиудад оруулаад ирэх бломж байна уу?
АТГ-ын гүйцэтгэх ажил хийж байгаа үйл явц бол мөрдөн байцаах ажиллагааны салшгүй хэсэг юм. Байгууллагын дарга өөрөө хариуцдаг гээд сонин юм яриад байгаа юм. Тийм юм байхгүй. хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд гүйцэтгэх ажиллагаа явуулахад Прокурор бичгээр урьдчилан зөвшөөрөл өгч байж явуулдаг, явцад нь хяналт тавьж, мэдээ мэдээлэлтэй танилцдаг. Мэдээлэл ил болоогүй, нотлох баримт бүрдээгүй байхад задруулбал эрүүгийн хариуцлага хүлээдэг. Дагалдах хуульд арай ингэж оруулаагүй юм байгаа биз дээ?"
Түүний асуултанд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариуллаа.