МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.11
Зам, Тээвэр

Б.Энх-Амгалан: Төмөр замын боловсон хүчин дээр хэр анхаарч байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Төмөр замын тухай шинэчилсэн найруулга бол цаг үеэ олж орж ирж байгаа юм. Жил бүр төмөр замаар ачаа эргэлт нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой төмөр замын тээврийн аюулгүй байдал, дэд бүтцийг байгуулах зэрэг ажлууд шаардлагатай байгаа юм. Одоо үйлчилж байгаа хуулийн хүрээнд зөрчил хийдэл, давхардлыг арилгах эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа.

Шанд бол таван замын уулзвар болж Улаанбаатар өртөөтэй тэнцэхүйц том өртөө болно. Зөвхөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам Зүүн-Баян төмөр зам дээр 3000-5000 хүн ажилтай болно. Ийм учраас төмөр замын боловсон хүчин дээр хэр анхаарч байна вэ?

Монгол Белорусын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар Монгол Улсад ачааны вагон угсрах асуудал яригдсан юм. Энэ вагоны угсрах асуудал Улаанбаатар хоттой газрынхаа асуудлыг ярьж, Беларусын талаас нөүхау технологоос нутагшуулах ажил яригдаж байсан юм. Энэ ажил хэр явагдаж байна. Яагаад гэвэл зах зээл дээрээс вагон худалдаж авахад 150.000 ам.доллар байдаг. Өөрсдөө угсрах юм бол 45-50.000 ам.доллараар хийх боломж байгаа учраас энэ боломжийг Монгол Улс хэр зэрэг ашиглах гэж байна вэ?

Түүний асуултад ЗТХ-ын сайд Л.Халтар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ