Х.Нямбаатар: Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг батлуулна
2020.12.14
Хүний эрх

Х.Нямбаатар: Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг батлуулна

Түүнээс гадна Европын холбоо хүний эрхийн хориг арга хэмжээний журам баталлаа. Энэ журам манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?

Европын холбоо сая баталсан хуулиараа бусад орнуудтай эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагаа явуулахдаа тавих хамгийн том шалгуураа хүний эрх гэж тунхаглалаа.

Тус холбооны тайлбарласнаар, олон улсын хэм хэмжээ, олон улсын фактуудыг судалж, хүний эрх зөрчвөл Европын холбоо дүгнэлтээ хийж, харилцаагаа хэвийн түвшинд байлгах уу, хумих уу гэдгээ тухай бүр шийдэж байна гэсэн.

Өмнө нь хүний эрх чухалд тооцогддог байсан ч сая баталсан шиг гол шалгуур нь болж байгаагүй юм байна лээ. Холбоо дотооддоо ч гэсэн зээл тусламж, хамтын ажиллагааныхаа асуудлуудыг хүний эрх, Тодруулбал, бие даасан шүүх, хараат бус шүүгчийн ажиллагаа, орон нутгийн удирдлага гэсэн асуудал дээр анхаарлаа хандуулж байгаа юм байна лээ.

УПХ-ны гаргасан дүгнэлт дээр Европын холбоо ямар байр суурь илэрхийлэх бол?

Мэдэхгүй. Гэхдээ ОУОХ-ны гаргасан дүгнэлтийг харгалзах байх. Одоогоор ОУПх дүгнэлтээ гаргаагүй байгаа. Бид материалаа өгсний дараа дүгнэлтээ гаргана.

 

ШИНЭ МЭДЭЭ