2020.12.18
Орон нутгийн хөгжил
Сонгинохайрхан дүүрэг ирэх оныхоо төсвийг хэлэлцэж байна
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын ээлжит III хуралдаан өнөөдөр хуралдаж байна. Хуралдааныг ИТХ-ын дарга Б.Хуягбаатар даргалж, дүүргийн нийт 43 төлөөлөгч, 100 хувийн ирцтэй оролцож байна.
Хуралдаанаар СХД-ийн засаг дарга Н.Алтаншагайгын өргөн мэдүүлсэн ирэх оны төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах юм. Хэлэлцэх асуудалд дараах асуудлууд багтсан байна.
СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай
- Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай
- Сонгинохайрхан дүүргийн 2021 оны төсөв батлах тухай
- Сонгинохайрхан дүүргийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай
ШИНЭ МЭДЭЭ
Хүнсний тусламж үзүүллээ
2020.12.15
"Жин Короно" ХХК 10 сая төгрөг хандивлалаа
2020.12.15
Хүнсний тусламж 1317 айлд хүргэлээ
2020.12.08