2020.12.21
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
С.Ганбаатар: Оюутолгой компани нийгмийн хариуцлагаа хүлээж нэг сарын орлогоороо иргэдийг вакцинжуул
УИХ-ын гишүүн С.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Өнөөдөр Оюутолгой компанид уриалга гаргаж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж үг байдаг. Цар тахал бий болсон энэ үед Монголын компаниуд нигмийн хариуцлагаа хүлээн эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна.
Монгол орноос жилд 2 тэрбум орчим ам.долларын орлого олдог Оюутолгой компани нийгмийн хариуцлагаа хүлээхийг уриалж байна.
Өнөөдөр Монгол Улс иргэдээ бүрэн вакцинд хамруулах боломжгүй байгаа. Иймээс нийт ард түмнийг вакцинжуулахад Оюутолгойн нэг сарын орлогоор хийж болох тооцоо судалгаа хийгээд байна. Уг нь Ерөнхий сайд Оюутолгойн удирдлагуудтай хэлэлцээрт орж, шахах үүрэгтэй. Энэ уриалгыг дэмжиж, бодит болгоно гэдэгт итгэж байна.
Монгол Улсын нийт иргэдийг хамгийн сайн вакцинаар хангахад 150 сая ам.доллар шаардлагатай. Энэ бол Оюутолгойн нэг сарын орлого юм. Эдгээр тооцоо судалгааг Оюутолгой компани руу хүргүүлсэн" гэлээ.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21