МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ирэх оны нэгдүгээр сараас ажилтан, ажил олгогч нийлээд 17 хувийн шимтгэл төлнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж, дээрх тогтоолд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж тайлагнасан боловч шимтгэл төлөөгүй ажил олгогч, даатгуулагчийг Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр тусгасан  юм.


УИХ-ын гишүүн С.Чинзориг

Хуулийн төслийг хэлэлцэхийг дэжиж байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НДШ-ийг ажил олгогч 1 хувь, ажилтан 1 хувь нийт 2 хувиар нэмэх хууль батлагдсан. Энэ хуулийг хэрэгжилтийг Засгийн газар юу гэж үзэж байгаа вэ? Нэмээд явах уу? эсвэл хугацааг өөрчлөхөөр яригдаж байгаа юу?

Малчих, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн НДШ-ийг нөхөн төлөх хуулийн хугацааг сунгах боломж байгаа юу?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа

Коронавируст цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний дотор 2020.04.1 - 10.1 хүртэлх хугацаанд бүх шимтгэлүүд тэглэгдсэн. харин 10.1-12.31 хүртэлх НДШ-ийг ажилтан 5, ажил олгогч 5 хувиар төлөхөөр зохицуулагдсан, бусад татвараас чөлөөлөгдсөн байгаа. 2021 оны  7 сарын 1 хүртэл ажил олгогч 8.5 хувь, ажил олгогч 8.5 хувь тэтгэврийн даатгалыг төлөхөөр байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ