2020.12.28
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
E-Mongolia цахим хуудасны хандалт 35-45 хувиар өссөн байна
Цар тахлаас үүдэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах болсноор сүүлийн 2-3 долоо хоногт E-Mongolia цахим хуудасны хандалт 35-45 хувиар өсжээ.
Аравдугаар сарын нэгэнд нээгдсэн E-Mongolia цахим хуудсаар төрийн 181, гар утасны аппаар дамжуулж 130 гаруй төрийн үйлчилгээг иргэд, аж ахуй нэгжид хүргэж байна.
Цахим хуудсанд одоогоор 312 мянган иргэн хандалт хийж, 120 мянга гаруй иргэд гар утсаараа үйлчилгээ авлаа.
E-Mongolia-г нээснээс хойш иргэд, хувийн хэвшил, төрийн байгууллагуудаас нэмж 592 төрийн үйлчилгээг нэн яаралтай цахим болгох хүсэлт иржээ. Иймд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар ирэх онд энэ хүсэлтийг ажил хэрэг болгон, төрийн 592 үйлчилгээг нэмж бүрэн цахимжуулахыг зорьж байна.
Өнгөрсөн 10, 11 дүгээр сард 5600 иргэн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад пасспорт захиалжээ. Иргэд төрийн үйлчилгээ, тодорхойлолт, бичиг баримтаа цахимаар аваад Монгол Шуудан компаниар хүргүүлэх боломжтой.
ШИНЭ МЭДЭЭ
Өмнөдэлгэр сум өнгөө зассаар байна
2020.12.17