Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа
2020.12.31

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулав.

 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 53 нь 88.3 хувийн саналаар дэмжин баталлаа.

Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг гишүүдийн олонх дэмжин, баталлаа.

ШИНЭ МЭДЭЭ