МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: Оторт яваагүй малчдад өвсний дэмжлэг үзүүлж байна
2021.01.11
Орон нутгийн хөгжил

С.Чинзориг: Оторт яваагүй малчдад өвсний дэмжлэг үзүүлж байна

Улсын хэмжээнд өвөлжилт хүндэрч буй аймгийн нэг нь Өвөрхангай аймаг. Аймгийн нийт нутгаар өнгөрсөн жил зуншлага оройтож, ялангуяа говийн сумдад зун болоогүйгээс мал идэх ногоогүй зуссан юм. 

Тиймээс малчдын дийлэнх нь алсын оторт явсан ч бүл цөөтэй айлууд хол оторлож чадахгүйгээс нутагтаа өвөлжиж байгаа. Тэдэнд нэн тэргүүнд өвс тэжээлийн дэмжлэг чухал байгаа учраас УИХ-ын гишүүд Засгийн газарт хүсэлт тавьж эхний ээлжинд 400  сая төгрөгийн санхүүжилт шийдүүлж, аймгийн удирдлагууд орон нутгийн сангаас 100 сая төгрөг гаргаснаар нийтдээ 500 сая төгрөгөөр өвс авч нутагтаа өвөлжиж буй малчдад үнэ төлбөргүйгээр хүргэхээр болсон.

Энэ ажил эхэлж Баянгол сумынхан өвсөө хүлээн авч малчин өрхүүддээ тарааж өглөө.

2020 оны тооллогоор тус сум 311 441 мянган толгой мал тоолуулсан бөгөөд тэдгээрээс оторт яваагүй 548 малчин өрх, мал бүхий 140 өрхийн 160 гаруй мянган мал нутагтаа өвөлжиж байна. Харин 325 мянган малчин өрхийн 270 мянга гаруй мал 12 аймгийн 44 суманд оторлож байгаа аж.

Алсын оторт яваа малчдад өвс тэжээлээс илүү түлшний хэрэгцээ их байгаа тул С.Чинзориг гишүүн өнгөрсөн 12-р сард аймаг орон нутагтай хамтраад нүүрсний дэмжлэг үзүүлж байсан.

ШИНЭ МЭДЭЭ