2021.01.12
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Н.Ганибал: Хэлэлцэж буй хуулиудыг ач холбогдлоор нь дараалалд оруулж байх саналтай байна
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2020.01.12/ Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/-ийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
Генетик нөөцийн тухай хуулиа эхэлж бид батлаад дараа нь дагалдах хуулиудаа шинэчлэн найруулахыг нь найруулаад явах нь зөв байх. Баахан хуулиудыг зэрэг зэрэг энд тэнд хэлэлцээд явахаар дэс дараалал нь буруу болох гээд байна. Эхлээд Генетик нөөцийн тухай хуулийг ажлын хэсэг дээрээ нэлээн чамбай батлаад түүнтэй уялдуулан дагалдах Байгалийн ургамалын тухай, Усны тухай хуулиудыг хэлэлцээд явбал арай бодитой дараалал нь зөв болох юм гэсэн саналтай байна.