https 64

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд улсын төсвийн 12,2 тэрбумаар тавьсан хатуу хучилттай замын ажил дуусжээ
2021.11.19
Орон нутгийн хөгжил

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд улсын төсвийн 12,2 тэрбумаар тавьсан хатуу хучилттай замын ажил дуусжээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд хатуу хучилттай зам тавигдаж дуусжээ. Уг ажлыг 2019 оноос эхлэн Улсын төсвийн 12,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна. 

Энэ талаар тус аймгаас сонгогдсон, УИХ-ын гишүүн Н.Ганибал "Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 2019-2021 онд Улсын төсвийн 12,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр дөрөвдүгээр тойргийн 9.1 км, тавдугаар тойргийн 5.65 км, нэгдүгээр баг, ахмадын сувилал, цэргийн ангийг хамарсан 3.03 км хатуу хучилттай авто зам тавигдлаа.

 Мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр Баруун-Уртын гуравдугаар багт 1,1 км авто замыг шинээр тавьж, хоёрдугаар тойргийн 2,2 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Ийнхүү улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2020-2021 онд нийт 18,8 км авто зам замын байгууламж нэмэгдэж байна.

2008 онд Сүхбаатар аймагт АН ялаад, Ж.Батсуурь гэдэг даргатай болоод хийгдсэн хамгийн эхний ажил бол Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын ерөнхий төлөвлөгөө байсан. Өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч буй энэ зам бол 2008 оны төлөвлөгөөнд тусгагдсан олон ажлын нэг үргэлжлэл нь, замынхаа хувьд дуусгавар болж байна. Аливаа ажлыг төлөвлөлж, түүнийхээ дагуу хийж, хэдий урт хугацааг туулсан ч гэсэн дуусгаж чаддагаа сүхбаатарчууд бид харуулж чадлаа. Энэ бол бид СҮХБААТАР гэсэн нэг үнэт зүйл, сэтгэл зүрхтэй байж чаддагийн үр дүн" гэлээ.  

ШИНЭ МЭДЭЭ