2021.01.12
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Асуулгад хариу өгөөгүй тул Үндсэн хуулийн цэцэд хандана
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Т.Аюурсайхан, Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар 2020 оны 12-р сарын 11-ний өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан асуулга тавьжээ. Уг асуулгад Оюутолгойн компанитай холбоотой хэд хэдэн асуудлыг хөндсөн юм. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх тавьсан асуулгад хуулийн хугацаанд буюу 30 хоногийн дотор хариу ирүүлээгүй тул УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр болжээ.
АСУУЛГАД:
-
Оюутолгой компанийн 2018, 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан баланс, татвар төлөлтийн гүйцэтгэл
-
Дубайн гэрээ байгуулагдах үед МУ-ын Засгийн газраас Дэлхийн банкны олон талт хамтын ажиллагааны байгууллагын даатгалд гаргаж өгсөн эзэн орны баталгаа бичиг
-
Дубайн гэрээ байгуулагдах үед ажилласан ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, хийсэн ажлын тайлан Монголын тал 53 хувийн ашиг хүртэх нарийвчилсан тооцоотой холбоотой бичиг баримтууд
-
Лондонгийн Арбитрын шүүхэд Оюутолгой компаниас гаргасан гомдол, манай талаас өгсөн тайлбар, явцын талаарх мэдээлэл
-
Оюутолгой компанийн татвар тооцооны талаарх Татварын ерөнхий газрын албан бичиг, МУ-аас орлого олж буй гадаад этгээдийн татвар төлөлтийн талаарх мэдээлэл, цаашид энэ татварыг хэрхэн зохицуулж буй талаар
-
Оюутолгой компани байгуулагдсан цагаас хойш МУ-д төлсөн татвар, хураамжийн жагсаалт
-
Оюутолгой анх байгуулагдахад буюу 2009 онд Монголын тал тус компанийн 34 хувийг эзэмшихдээ 38 сая долларын зээлээр хөрөнгө оруулсан байдаг. Өнөөдрийг болтол тэрхүү зээл өссөөр үндсэн өр 1.3 тэрбум доллар, хүүгийн хамт 2 тэрбумыг давсан байна. Энэ үндсэн өр, хүүгийн төлбөриин мэдээллийг гаргаж ирүүлэх тухай "... УИХ-ын гишүүдын Асуулгад хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй учир Үндсэн хуулийн цэцэд хандахаар боллоо.
Энэ тухай УИХ гишүүн С.Ганбаатар 2021 оны 1-р сарын 12-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж мэдэгдлээ.
Тэрээр хэлэхдээ:
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Оюу-Толгойн гэрээг ашиглах алтан боломжийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар ашиглахгүй байна. Тэд барьцаалагдсан байна гэж үзэж байна. 400 тэрбум ам.долларын тухай ярьж байгаа. Монгол бүх хүмүүс ажилтай, орлоготой байх боломжийн тухай ярьж байна."
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21