МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.21
Улстөр

Н.Ганибал: Өчигдрийн жагсаалыг МАН, Засгийн газар "ашиг" болгож байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг дэмжсэн билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлттэй холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.


УИХ-ын гишүүн Н.Ганибал гишүүн " МАН" өчигдөрийн жагсаалыг өөртөө ашигтайгаар эргүүллээ хэмээн байр суурь хэлсэн юм.

Тэрээр

"Тэртээ 31 жилийн өмнө Монголын Ардчилсан холбооны залуучууд Монгол улсад анхны жагсаал цуглааныг хийж, тухайн үеийн тоталитар дэглэмийг халж, өнөөдрийн ардчилсан нийгмийг эхлүүлж байсан. 

2008 оны долдугаар сарын 1-ний өдөр тухайн үеийн эрх баригч нам (МАХН) иргэдийн саналыг луйвардсаны шударга бус байдлыг эсэргүүцэх жасгаалд миний бие залуу хүнийхээ хувьд оролцож байсан. Өчигдрийн жагсаалд ч миний бие иргэнийхээ хувьд, УИХ-ын гишүүнийхээ хувьд ардчиллын хамгийн үнэт зүйл болох үг хэлэх, хэвлэн нийтлэх , жагсаж, цуглах эрх чөлөөгөө эдэлж оролцсон.

Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд энэ байдлыг далимдуулан ажлаа өгч, Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээрээ огцруулж  байна. Энэ нь 2008 онд болсон олон нийтийн жагсаалын дараах болсон үр дүнтэй ижил, танил технологи харагдаж байна. Өөрсдийнхөө эрхийн төлөө жагссан иргэдийн тухайн үеийн эрх баригчид хүч хэрэглэн  тарааж, таван Монгол хүний алтан амь эрстэж байсан гашуун түүхтэй.  Тэр жагсаалт цуглаанаас хэн хожсон вэ? гэвэл МАН  хожсон. Тэд төсвийн мөнгөөр 10 тэрбумын үнэтэй цагаан ордон сүндэрлүүлсэн.

Өчигдрийн жагсаалыг МАН, Засгийн газар "ашиг" болгож байна. У.Хүрэлсүх сайд бол манай нутгийн ах. Нутгийн олон таныг энэ ажлаа хийж, Монголын ард олныхоо итгэлийг зүтгэлээр хариулаасай гэж хүсэж олон мэссэж илгээж байна. Би ч мөн Таныг Ерөнхий сайдынхаа ажлыг үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Үнэхээр Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаа энэ ажлаа хийж байгаад дэвших ёстой гэж бодож байна. 

Намайг үг хэлж байхад хажууд байгаа МАН-ын гишүүд маш их баясгалантай байна. Маш сайхан үсээ зассан, салбар салбарын асуудлыг уран цэцнээр ярьж, дараагийн Засгийн газарт сайд болох гэсэн хүсэлтэй байгаа нь харагдаж байна. 

ШИНЭ МЭДЭЭ