https 64

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.26
Эдийн засаг, Худалдаа

Н.Ганибал: Барьцаанд тавьсан хөөрөг, гар утас, эд хөрөнгөнүүд зах зээлийн үнээс унахгүй гэж хэн хэлээд байгаа юм бэ?

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудлын хувьд  корона вируст цар тахлын үед нийгэм эдийн засгийг сайжруулах гээд их олон сайхан тогтоол шийдвэрүүд гаргасан. Үүний хүрээнд МАН-ын хоёр гишүүн маань ломбардны хүүг бууруулна гээд сайхан нэртэй ямар ч хүнд таалагдахаар хууль оруулж ирж байна. Нийгэмд хүлээлт үүсгэхээр хууль. Харьцуулан хэлэхэд архийг зарахаа болъё гэж хэлэхэд нийгэм хүлээж аваад алга ташдагтай адил хууль. Архиа зарахаа болиод ирэхээр гардаг үр дагаврыг нийгэм бүгд хүлээн зөвшөөрдөг. Аргагүй байдалд ордог. Шагын асуудал гарч ирдэг. Түүнтэй адил зах зээлийнхээ асуудлаар ийм л асуудал өргөн бариад байна. 

Уг нь томоохон асуудлаа шийдэж ерөнхийлөгчийн өргөн барисан нэг сая төгрөгийг өрх бүрт олгох, өрхийн амжиргааг дэмжих, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гээд цогц томоохон бодлогуудын оруулж ирээд тэрийг яриад шийдэж хэрэгтэй байсан юм.  Бусдад таалагдах гэсэн байдлаар явж Монгол Улсын эдийн засгийг бид авч явж чадахгүй. Нэг жилийн хугацаанд энэ ковидтой холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг бид бүгд мэдэж байгаа. 

Зөвхөн эрүүл мэнд талаасаа бүх үйлчилгээг анхаарсан. Хамгийн том бизнес эрхлэгчид, ажил олгогч нараас алдагдалтай салбар бий болсон. Боловсролын салбар. Өнөөдөр 100 гаран мянган хүүхэд ямар ч сургуульд хамрагдахгүй явж байна гэдэг бол зөвхөн өнөөдөр биш, долоон сарын хүртэл биш бид хэр нэг бүтэн үеээрээ энэ асуудалд хохирол амсана. Дараагийн асуудал мэдээж ЖДҮ-чид орно. Бизнес эрхлэгчид нарт маань асуудал үүсэж байна. 

Энийг яах гэж яриад байна вэ? гэхээр мөнгө санхүүгийн салбарт ломбард гэдэг ТҮЦ эрхлэгч нар шүү дээ. Энэ хүмүүс рүү дайраад байдаг нь ямар учиртай юм бэ? Өнөөдрө гурван хувьтай болгоно гэж байна. Банк бус санхүүгийн хүү дөрөв таван хувь байдаг гэж сонссон. Өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэгчдэд ЖДҮ-ийн зээл олдохгүй учраас жижиг дунд үйлдвэрлэлээ банз бжс санхүүгийн байгууллагаас зээл авч үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ бол бодит үнэн. 

Томоохон уул уурхайнууд банкнаас зээл авдаг. Ломбардны зээл гэдэг бол амжиргаандаа зориулаад хүн зээлү авдаг. Барьцаанд тавьсан хөөрөг, гар утас, эд хөрөнгөнүүд зах зээлийн үнээр байгаад байна  гэж хэн хэлээд байгаа юм бэ? Тэр эрсдэлийг хэн үүрээд байгаа юм бэ? Та бүхэн үүрэх юм уу? Өнөөдөр хүмүүс худалдан авах чадваргүй болохоор тэг үнэ цэнэ унадаг. Энэ зохицуулалтыг давхар хамгаалж оруулж өгсөн үү? 

ШИНЭ МЭДЭЭ