УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Ганбаатартай уулзав
2021.01.27
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Ганбаатартай уулзав

УИХ-ын дарга Г.Занданшатарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2021.01.26/  “Оюутолгой”-н асуудлаар талбай дээр суулт хийж өлсгөлөн зарлаад буй УИХ-ын гишүүн С.Ганбаатартай биечлэн очиж уулзлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-ын даргын дэргэхэд зөвлөлийн хурлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар гишүүний уг асуудлыг авч хэлэлцсэн болохыг дурдаад үгийг нь сонсож, шаардлагыг нь албан ёсоор авахаар гарч ирсэн гэдгээ уламжиллаа. Мөн идэр есийн хүйтэн, цар тахлын үед  эрүүл мэндээ бодох ёстойг санууллаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар  Лондон, Нью-Йорк, Хонконг болон гадаадын олон улсын шүүх дээр “Оюутолгой” төслийн гэрээнд холбогдсон хүмүүсийн авлигын асуудлыг  УИХ-аар нээлттэй хэлэлцэж, цаашид  Ерөнхий сайд нэхэмжлэл гаргах зэрэг асуудлуудыг тавьж буйгаа уламжлаад, хүрэлцэн ирж үгийг нь сонсож байгаад талархаж буйгаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ уг тавьж буй асуудлыг УИХ-ын даргад уламжлах болно

ШИНЭ МЭДЭЭ