МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.27
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Н.Ганибал: Зөвхөн мөнгө санхүүгийн байгууллагын асуудлыг барьж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар Ковид19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

Өнөөдрийн хуулийг дэмжихгүй байгаа.Зөвхөн мөнгө санхүүгийн байгууллагын асуудлыг барьж орж ирсэн. Банк, банк бус санхүүгийн байгууллага,ломбард, зээлийн аплекейшин хамрагдах ёстой. Барьцаалан зээлдэгч нарын талаар орж ирж байгаа учраас дэмжихгүй байгаа юм. Сарын 4-5 хувийн хүүтэй банк санхүүгийн байгууллага,  аплекейшины асуудлыг хамт, нэгдсэн байдлаар оруулж ирэх хэрэгтэй. Худалдааны байгууллагуудын хувьд барьцаалан зээлдүүлэх байгууллага ТҮЦ гэсэн үг. Иймд ТҮЦ-ны амыг барьж болохгүй.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Өнөөдөр банк, банкбус байгууллагууд том зах зээлийг эзэлж байгаа. Зохицуулагч байгууллагууд байгаа газар. Таны хувьд Банк санхүүгийн байгууллагын хүүг бууруулах талаар хууль санаачилж болно. 2020 оны 9 сард ШБӨГ-аас шалгалт хийсэн гэрээ зөрчсөн асуудал их гарсан. Өнөөдрийн нөхцөл байдалд шууд ингэж орхиж болохгүй байна. Хуулийн зохицуулалт хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал тодрууллаа.

Аливаа юмыг хорихоор сөрөг зүйл гардаг.Банк санхүүгийн байгууллагатай холбоотой иргэний маргааны 60 хувийг ломбардтай холбоотой асуудал гардаг  гэсэн. Сайн судлах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нэмэлт мэдээлэл өглөө.

ШИНЭ МЭДЭЭ