2021.02.07
Орон нутгийн хөгжил
Өвөрхангай аймгийн малчдад хүргэх тэжээлийн тусламжийн эхний цуваа очлоо
Өвөрхангай аймгийн эдийн засгийн тулгуур хөгжил нь мал аж ахуй юм. Малын тоогоороо улсдаа жил бүр тэргүүлдэг аймгийн нэг.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүд өвөлжилт хүндэрч хэцүү байгаа малчдад анхаарал тавьж байгаа. Авч байгаа арга хэмжээний хамгийн том нь малчин өрх бүрт хүргэх энэ тусламжийн аян байна. Нэг өрхөд 250 кг хүчит тэжээл өгч байгаа юм.
УИХ-ЫН ГИШҮҮН С.Чинзориг:
УИХ-аас малын тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үнийг бууруулах арга хэмжээ авч байна. Өвс тэжээлийн гаалийн болон НӨАТ-ыг тэглэсэн. Энэ хэцүү үед өвс тэжээлийн үнийг бууруулахад дорвитой арга хэмжээ болох болов уу гэж харж байгаа.