МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Японы элчин сайдын яаманд зохиогдож буй төсөлтэй танилцлаа
2021.02.26
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Японы элчин сайдын яаманд зохиогдож буй төсөлтэй танилцлаа

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар 2-р сарын 26-ны өдөр Япон Улсын Засгийн газар, “All Life Line Net” ТББ, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харъяа “Моноцүкүри” төвийн хамтран хэрэгжүүлдэг “Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны сургалтын хэрэглэгдэхүүний чанарыг сайжруулах нь” төсөлтэй Японы Элчин сайдын Яаманд очиж танилцлаа.

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Х.Кобаяши гуай урьдын адил найрсагаар угтан хүлээн авлаа.

Сурагчдын онолын мэдлэгийг бататгах, тэдний сонирхлыг татах физикийн хичээлийн цахилгаан электроник, механикийн лабортори туршилтад ашиглагдах 13 нэр төрлийн багаж, төхөөрөмжийг зохион бүтээж нийслэл, орон нутгийн сургуулиудад нийлүүлэхийн зэрэгцээ багш нарт нь сургалт явуулжээ. Төсөл цаашид хими, биологийн хичээлүүдийн багаж тоног төхөөрөмжүүдийг сайжруулахаар ажиллаж байгаа аж. Цаашид төрөөс бодлогоор дэмжлэг үзүүлэх шаардлага ч тулгамдаж байна.

Манай улсын ерөнхий боловсролын сургуулиудын байгалийн ухааны сургалтын агуулгыг сайжруулах, хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжүүдийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий бөгөөд энэ чиглэлд төсөл хэрэгжүүлж буй Японы улсын Засгийн газар, Элчин сайдын яаманд талархал илэрхийлье.

ШИНЭ МЭДЭЭ