СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг цаашид дэмжин ажиллана
2021.03.04
Орон нутгийн хөгжил

Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг цаашид дэмжин ажиллана

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Энхбат нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Төлбөрийн чадваргүй яллагдагчийн хууль эрхзүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоог сайжруулах, боловсронгуй болгох хүрээнд энэхүү уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр тус төвийн захирал А.Оюунчимэг иргэдэд хууль зүйн үйлчилгээг тасралтгүй шуурхай хүргэх, төрийн байгууллагын хамтын ажиллагааг уялдуулах, улсын өмгөөлөгчдийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас дэмжлэг хүсч, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.

Энэхүү уулзалтаар Хууль зүйн туслалцааны төвийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбарын ажлын өрөө, өмгөөлөгчдийн ажлын онцлогт тохирсон үйлчлүүлэгчтэй ганцаарчилан уулзах өрөө /хувь хүний нууцыг хамгаалах зорилгоор/, иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай орчин нөхцөлийг хангах, хууль сурталчлах олон нийтийн арга хэмжээнд улсын өмгөөлөгчийн оролцоог нэмэгдүүлж, Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагаа, мэдээллийг иргэдэд хүргэх хамтын ажиллагааг сайжруулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ