СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Их хэмжээний ус тогтож нөхцөл байдал хүндэрсэн хороодын асуудлыг шийдвэрлэжээ
2021.03.13
Орон нутгийн хөгжил

Их хэмжээний ус тогтож нөхцөл байдал хүндэрсэн хороодын асуудлыг шийдвэрлэжээ

Өнгөрсөн бямба гарагт их хэмжээний ус тогтож нөхцөл байдал хүндэрсэн хороодын асуудлыг холбогдох байгууллагууд шийдвэрлэн ажилласан байна. 

Цаг агаар эрс дулаарч гол мөрөн, нуурын мөс хайлж, булаг шанд, хөрсний ус ундарч гарч, халиа дошин, гуу, жалга, суваг, шуудууны хуримтлагдсан цас, мөс хайлсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 4, 9, 19, 26, 27, 40-р хорооны нутаг дэвсгэрт их хэмжээний шар усны үер буун далан сувгаас хальж хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Нөхцөл байдал үүссэн байршилуудад СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай, Улаанбаатар хотын ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтэс, Геодези Усны барилга байгууламжийн газар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, дүүргийн хороодын удирдлагууд, дүүргийн ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, Цагдаагийн хэлтэс, Захиалагчийн ажлын алба, Тээвэрлэлт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын нийт 35 автомашин техник, 74 албан хаагчид ажилласан байна.

Эдгээр албан хаагчид усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, айл өрхүүдийн хашаа, байшин, нийтийн эзэмшлийн талбайн усыг соруулж, экскаватороор үерийн далан, гудамжинд үүссэн мөсийг зөөвөрлөж, даланг сэтэлж сувагчлал гаргаж, Толгойт, Нэгдсэн эмнэлэгийн 2 гүүрний доорх гарцыг нээх зэрэг ажлыг зохион байгуулж ажиллажээ.

Энэ өдрүүдэд 56 рейсээр 870 тн шороо тээвэрлэн далан үүсгэж айл өрхүүдийн хашаанд ус оруулахгүй байх арга хэмжээг авчээ.

Мөн усанд автсан барилгын 1320м3 талбайн усыг помпоор соруулан, Усны машин техникээр 250 рейс буюу 2000тн ус соруулж аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний явцтай Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Улаанбаатар хотын ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн удирдлагууд, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням нар танилцаж үүрэг чиглэл өглөө.

Гэвч халиа дошин их хэмжээгээр үүсэж, шар усны үерт автах, булаг шанд, хөрсний ус ундарч гарч ирэх нь байгалийн давагдашгүй хүчин зүйл юм. 

ШИНЭ МЭДЭЭ