МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.01
Уул уурхай, Ашигт малтмал

С.Чинзориг: УИХ-ын 92 дугаар тогтоолын биелэлтийг эхлээд сонсох хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

"УИХ-д тодорхой мэдээлэл ирээгүй учраас ойлголтын зөрүүтэй зүйлсийг яриад байна. Тиймээс УИХ-д орж байгаа, чиглэл авах гэж байгаа бол 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг мэдээлэл өгөх ёстой байх.

Одоогийн байгаагаар хөрөнгө оруулалт нэмэгдсэн, Дубайн гэрээг хэрэгжээд явна гэхээр Монгол Улс Оюутолгойгоос хэзээ ногдол ашиг авах вэ? Гэрээг сайжруулах гэж байгаа бол бидний талын ногдол авах хугацаа наашлах юм уу? ямар үр дүнд хүрэх юм бэ?

Хөрөнгө оруулалтын анхны хэмжээг их нэмэгдсэн. Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт 40 орчим хувиар нэмэгдсэн. 1,4 орчим тэрбумаар хэтэрсэн гэх мэт. Оюутолгойн уурхай бүхэлдээ хөрөнгө оруулалт нь хичнээн хэмжээгээр нэмэгдсэн бэ? Анхны төлөвлөгөөнд бариулахаар хэлэлцэх үү? хэдэн хувиар нэмэгдүүлэх тооцоо байгаа юм уу?

92 дугаар тогтоолын 5 дахь заалтад байгаль орчны, усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчилэн хийнэ гэдэг заалтын дагуу Засгийн газар юу хийсэн бэ? Энэ мэт тогтоолын биелэлт хэрхэн хэрэгжсэнийг, биелснийг тооцох нь зүйтэй."

Түүний асуултанд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, БОАЖ-ын сайд Уртнасан, Ажлын хэсгийн гишүүн Солонго нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ