СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Нийтийн эзэмшлийн зам талбай, гуур жалга дагуу орхигддог хог хаягдлыг тогтмол цэвэрлэнэ
2021.04.05
Орон нутгийн хөгжил

Нийтийн эзэмшлийн зам талбай, гуур жалга дагуу орхигддог хог хаягдлыг тогтмол цэвэрлэнэ

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хурал цахимаар боллоо. Уг хурлаар СХД-ийн цагдаагийн хэлтэс, онцгой байдлын газар, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллага болон архив бичиг хэргийн хэлтсийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлыг илтгэж, санал солилцож, салбар, чиглэлийн дагуу дараах үүрэг даалгавруудыг өгсөн байна.

Үүнд, Агаарын бохирдолтой тэмцэх хэлтэст эргүүлийн бүрэлдэхүүн яаралтай гаргаж Сонгинохайрхан дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбай, гүүр жалга дагуу орхигддог хог хаягдлыг тогтмол цэвэрлэхийг үүрэг болголоо.

Түүнчлэн, иргэдэд халдвар тараах эрсдэлээс сэргийлж ажиллахын тулд харьяа хэлтсүүд болон эрүүл мэндийн байгууллагуудад дотоод ариутгал халдваргүйтгэлийг чанд сахихыг зөвлөсөн байна.

Харин иргэд олон нийтийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхэд хяналт тавьж, шалгалт хийх болон дүүргийн нутаг дэвсгэрт байгаа барилгын болон бусад чиглэлээр ухаад орхисон нүх, овоолсон шороо зэргийг цэгцлэх ажлыг зохион байгуулахаар боллоо.

Улирлын байдлаас шалтгаалан нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгосон байна.

ШИНЭ МЭДЭЭ