https 64

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.22
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Н.Ганибал: Тариалангийн бүс нутгууд хатуу хөл хориотой байгаа нь намар эрсдэл үүсгэх магадлалтай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

"Хуулийг дэмжиж байна. Бид цаг үеийн асуудлууд дээр яаралтай шийдвэрийг гаргах шаардлагатай байна. Хаврын тариалалтаа гүйцэд хийж чадахгүй бол намар гурил, улаанбуудай, малын тэжээлгүй болно. Тиймээс салбарын яам яаралтай зохион байгуулах шаардлага тулгарсан. газар тариалангийн бүс нутгуудад хөл хорио тогтоосон байгаа нь тариалалтад сөрөг нөлөөтэй байна. Тиймээс УОК, АОК нягт хамтран ажиллаж шийдвэрүүдийг гаргах чиглэлд анхаарч ажиллаарай."

ШИНЭ МЭДЭЭ