2021.04.22
Орон нутгийн хөгжил
Энэ жил дүүргийн хэмжээнд шинээр 6800 гэрэлтүүлэг хийнэ
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах аян”-ыг зарласан. Энэ хүрээнд дүүргийн 1500 орчим гэрэлтүүлгийг засч сэлбэх, будах сэргээх ажлыг хийж байна. Тодруулбал, Зүүн салаа, Баруун салааны автозамын гэрэлтүүлгийн 100 ширхэг шонг засаж сэлбэх ажлыг дөрөвдүгээр сарын 15, 16, 17-нд хийсэн. Харин өнөөдөр дүүргийн хажууд зам буй үйлдвэрчний гудамжны гэрлийн шонг засч сэлбэж, будах ажлыг хийж байна..