СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Сонгино хайрхан дүүрэгт “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулал амжилттай үргэлжилж байна
2021.04.26
Эрүүл мэнд

Сонгино хайрхан дүүрэгт “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулал амжилттай үргэлжилж байна

Тус дүүрэгт “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтын вакцинд 98498 иргэн хамрагджээ.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2021 оны 04 сарын 25-нд 806 эрүүл мэндийн ажилтан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 24 цаг тасралтгүй шуурхай хүргэн амжилттай ажиллалаа.

Үүнд: СХДЭМТ – 355, Салбар хоёр амбулатори, 43 хорооны өрхийн эрүүл мэндийн төвд-398 болон резидэнт- 53, хувийн хэвшлийн 12 эрүүл мэндийн ажилтан үүрэг гүйцэтгэсэн байна.

Байнгын дархлаажуулалтын 18 цэгт нийт 270 хүний бүрэлдэхүүнтэй 18 тус бүр ажиллаж дархлаажуулалтад хамруулсан аж. Мөн СХДЭМТ-өөс найман хүний бүрэлдэхүүнтэй явуулын хоёр баг 485, явуулын автобус тандалтын баг номин худалдааны төвийн үүдэнд 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр 200, ингээд нийт 685 иргэнийг шинжилгээнд хамруулжээ.

ШИНЭ МЭДЭЭ