
2021.04.26
Орон нутгийн хөгжил
Сонгино хайрхан дүүргийн ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
Хурлыг дүүргийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэг удирдан явуулж, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатарт танилцуулсан юм.
Мөн дүүргийн нийгмийн салбарын төслүүдийн удирдагч Э.Ниндэв: ЦГ, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, ОБХ бусад хэлтсийн цаг үе нөхцөл байдлын талаарх тоон судалгаа болон нэгдсэн мэдээллийг танилцуулж, санал солилцлоо.
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дахин сунгасантай холбогдуулан нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж талбай, албан байгууллагын өрөө тасалгаа, орон сууцны орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйжүүлэлтийг сайтар хийхийг онцлов.