СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилсэн хугацаанд нэн шаардлагатай тусгай хэрэгслийг хүлээлгэн өглөө
2021.04.27
Орон нутгийн хөгжил

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилсэн хугацаанд нэн шаардлагатай тусгай хэрэгслийг хүлээлгэн өглөө

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд нэн шаардлагатай тусгай хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас Цагдаагийн газарт хүлээлгэн өглөө.

Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагай тусгай хэрэгслийг өнөөдөр Цагдаагийн газрын дарга Г.Цэргийнхүү, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга Г.Байдраг, дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Г.Эрдэнэсүх нарт гардуулан өгөв.

Нийт 100 ширхэг конус хэлбэрийн цацруулагчтай түмб, холбогч 50 ширхэг, замын цагдаагийн зохицуулагчийн цацруулагчтай 10 ширхэг хантааз, олон нийтийн цагдаа нарт 100 ширхэг цацруулагчтай хантааз, дохиур мод 50 ширхэг тусгай хэрэгслийг хүлээлгэн өглөө.

Хөл хориотой эдгээр өдрүүдэд хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа албан хаагчид яахын аргагүй хууль хүчний байгууллагынхан байдаг. Дүүргийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын үед замын хөдөлгөөнд хяналт шалгалт тавих ажлыг 60 гаруй цэг дээр 150 гаруй хүний бие бүрэлдэхүүнтэй 24 цагаар гурван ээлжээр үүрэг гүйцэтгэж байна. Мөн дотоод хэргийн их сургуулийн 21 сонсогчид нэмэлтээр ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ