МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.28
Эдийн засаг, Худалдаа

Н.Ганибал: Өндөр татвар төлдөг томоохон “Аж ахуйн нэгж”-үүдийн ажилчдыг яаралтай вакцинд хамруулах шаардлагатай

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021,04,27/ хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

Хөнгөлөлтэй зэээлийг бол дэмжиж байна, гэхдээ Х.Болорчулуун гишүүний хэлсэнчлэн айлаас ирхээр авдараа уудал гэж үнэн. Сүхбаатар аймгийн хувьд Бичигтийн боомт буюу Олон улсын чанартай боомт байдаг, тус боомтоор ““Петрочайна Дачин тамсаг” ХХК  газрын тосоо гаргаж, өдөрт 450 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Мөн “Цайрт минерал" ХХК гэсэн том орд уурхай өдөрт 170 сая төгрөгийг татварт дундажаар төлдөг юм. Гэтэл том төсөв төвлөрүүлдэг хоёр том компани 28 хоног ковид халдвараас үүдэн хөл хорионд орж ажил явахгүй зогсоод байна.

Нүүрсний томоохон ордууд байдаг, үүнтэй холбоотой мөн нүүрсний үйл ажиллагаа зогсоод байгаа юм. Тиймээс эдгээр гол төсөв бүрдүүлдэг аж ахуйн нэгжүүдийг яаралтай вакцинд хамруулах хэрэгтэй байна. Түүнчлэн Сүхбаатар аймгийг Өмнөговь аймгийн адил ногоон бүс болгох ажиллагаанд вакцины хүртээмж муу байгаа, 40 мянган тун вакцин шаардлагатай.

Хэрэв үүнийг нэн даруй хэрэгжүүлбэл төсөв төвлөрүүлэх мөнгө нэмэгдэх боломжтой юм. Эдийн засгийн байнгын хороо төсөв төвлөрүүлэхэд шаардлагатай аж ахуйн нэгжүүд, бүс нутгуудыг түрүүлж вакцинд хамруулах ажиллагааг санаачлан үүрэг даалгавар болговол үр дүнтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ