2021.04.29
Эдийн засаг, Худалдаа
Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа.