Мэдээлэл, технологийн үндэсний паркаас зохион байгуулж буй "Оюуны өмчийн интерактив сургалт" боллоо
2021.12.09
Эдийн засаг, Худалдаа

Мэдээлэл, технологийн үндэсний паркаас зохион байгуулж буй "Оюуны өмчийн интерактив сургалт" боллоо

"Оюуны өмчийн интерактив сургалт" /2021.12.08-09/- нд “Мэдээлэл, технологийн үндэсний парк”-ын байранд боллоо

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, мэдлэг түгээх олон талт арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн сургалтыг Оюуны өмчийн газартай хамтран компанийн оюуны өмчийг дотоод болон олон улсын хэмжээнд хамгаалах, зөв зохистой ашиглах, хууль, эрх зүйн мэдлэгийг олж авахад анхаарч, бусад аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааг өрнүүлэх зорилготой зохион байгуулжээ.

Сургалтыг оюуны өмчийн салбарын мэргэшсэн шинжээч, үнэлгээчин багш нар практикт суурилан интерактив, хэлбэрээр явуулсан бөгөөд оюуны өмчийг ашиглахтай холбоотой эрх зүй, эдийн засгийн харилцаа, үнэлгээ, хамтын ажиллагааны тухай цогц мэдлэг, чадварыг олгохоор 2 өдрийн сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтад гарааны компаниуд, энтрепренёрууд, технологи дамжуулах төвүүд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцох боломжтой байснаараа онцлогтой. Сургалтыг нээж Мэдээлэл, технологийн үндэсний паркын Инноваци, технологи, судалгаа хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Б.Авирмэд үг хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ