2021.04.29
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Патент эзэмшигч өөрийн бүтээлийг үнэлүүлэх тал дээр хуулийн дэмжлэг харагдахгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

Уг хэлэлцэх хууль маш чухал хуулиуд юм. Хууль зүйн байнгын хороо анхаарал тавьсан гэдэгт итгэж байна. Сандал, ширээтэй холбоотой зүйлсд анхаарал тавиж бүгд дуугардаг хороо шүү. Ийм чухал хуулиуд дээр зарчмын зөрүүтэй санал гараагүй гэдэгт харамсаж байна.

Патентай холбоотой асуудал дээр хуулийг уншихад хохирол болон үнэлгээний талыг дутуу орхигдуулсан байна гэж харж байна. Нэн чухал нь үнэлэгээ юм. Патент эзэмшигч өөрийн бүтээлийг үнэлүүлэх тал дээр хуулийн дэмжлэг харагдахгүй байна. Оюуны өмчийн тухай хууль дээр ганц хоёр хууль харагдаж байгаа юм. Үүнээс болж патент эзэмшигчид хохирч байна, мөн хохирлыг яаж барагдуулах юм, үнэлгээ байхгүй учир яах вэ?

Түүнчлэн патент эзэммшигч 30 хоногийн дотор нийтэд зарлаж нууц ил гардаг юм байна, тэгвэл энэ тохиолдолд нууцыг нь хэрхэн яаж хамгаалах вэ? Журам батлагдсаны дараагаар хамгаалж өгөхгүй бол болохгүй гэдгийг анхаараарай. Нэгдүгээрт үнэлгээний асуудал сул байна. Хоёр дугаарт патентын эзэмшигчийн нийтэд зарласан зүйлийг 30 хоногийн дотор яаж хамгаалах талаас анхаарах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бүх санаа хамгаалалтгүй дэлгэгдэж байна.

Түүний асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ