2021.04.29
Орон нутгийн хөгжил
СХД автобусны буудлууд болон орчны эргэн тойрныг тусгай цэвэрлэгээний бодисоор угааж, цэвэрлэлээ
Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тус хугацаанд хот, нийтийн аж ахуйн зарим ажлуудыг эрчимжүүлэхийг Нийслэлийн засага дарга үүрэг болгосон юм.
Тодруулбал Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гаргасан хуваарийн дагуу Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын нийт автобусны буудлыг тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр хөөстэй угааж, халдваргүйжүүллээ.