СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамруулахын тулд явуулын цэгийн тоог нэмэхээр боллоо
2021.05.03
Орон нутгийн хөгжил

Иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамруулахын тулд явуулын цэгийн тоог нэмэхээр боллоо

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдав.

Цахим хуралд дүүргийн Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулж, санал солилцлоо.

Энэ үеэр дүүргийн удирдлагуудтай “Covid-19” халдварын эсрэг дархлаажуулалтад иргэдийг идэвхтэй хамруулахад илүү анхаарч, явуулын цэгийн тоог нэмэгдүүлэх талаар болон нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, тохижилт, засвар үйлчилгээний ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлуудын талаар ярилцлаа.

Түүнчлэн тавдугаар сарын 8-ны өдрийг дуустал дархлаажуулалтын вакцины нэгдүгээр тунг хийх тул иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамруулах шаардлагатай байгааг удирдлагуудад уламжиллаа.

Хурлын төгсгөлд дараах үүрэг даалгаврыг өглөө:
  • “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай” А/250 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд газрын зөрчлийг арилгахдаа иргэдтэй сайтар зөвшилцөх, учир шалтгааныг тодруулж, урьдчилж иргэд, олон нийтэд мэдээлж ажиллах,
  • Харшлаас сэргийлж шарилж, хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх, модны тайралт, хэлбэржүүлэх ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах,
  • Дүүргийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх зэрэг бусад ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.

ШИНЭ МЭДЭЭ