СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
2021.05.10
Орон нутгийн хөгжил

Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээлэл солилцлоо.

Дараах үүрэг даалгаварыг хэлтэс, албадын дарга нарт өгөв

- “Нийслэлийн Засаг даргын А/357 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах,
- Дүүргийн хэмжээнд орон сууцны хотхон, хороололуудын дундах орц, гарцны асуудлыг шийдвэрлэх, тухайн хорооллын иргэд, Сууц, өмчлөгчдийн холбоотой санал, солилцож, асуудлыг шийдвэрлэх байнгын ажиллагаатай ажлын хэсгийг байгуулах

ШИНЭ МЭДЭЭ