СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Хөрсний ус, халиа дошин үүсдэг хэсэг дээр  үерийн далан суваг барина
2021.05.10
Орон нутгийн хөгжил

Хөрсний ус, халиа дошин үүсдэг хэсэг дээр үерийн далан суваг барина

Сонгинохайрхан дүүргийн хэд, хэдэн хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус их хэмжээгээр гарч, гуу жалга, судаг шуудуунд хуримтлагдсан цас, мөс хайлж нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усанд автуулан иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл үүсгэдэг.

Тиймээс гэр хороолол болон орон сууцны хорооллын иргэдэд тулгамдаж буй нийтлэг асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн Геодези усны барилга, байгууламжийн газрын удирдлагуудыг урьж, дүүргийн ажлын хэсгийнхэнтэй хамтарсан уулзалт хийлээ.

Иргэдэд жил бүр хүндрэл учруулдаг энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан үерийн усны суваг, далан, байгууламжуудыг барих шаардлагатай байгаа юм. Тус байгууламжуудыг барих хөрөнгө мөнгийг Улс болон Нийслэлийн төсөвт суулгуулах хэрэгтэй байгааг Нийслэлийн Геодези усны барилга, байгууламжийн дарга Л.Ариунтуяад уламжиллаа.

Цаашид хамтарсан баг дүүргийн хөрсний ус ихээр гардаг, халиа дошин үүсдэг, үерт өртөх эрсдэлтэй хэсгүүдээр явж төлөвлөгөө боловсруулан хөрөнгө мөнгийг шийдвэрлэхээр боллоо.

ШИНЭ МЭДЭЭ