https 75

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.10

Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан байна

Д.Сумъяабазар: 

-Улаанбаатар хот хөгжихгүй байгаа шалтгаан нь хотын эдийн засаг, төлөвлөлт, хот байгуулалт, хотын хөгжлийн асуудал сул явж ирсэнтэй холбоотой. Хотод яамдаас эхлээд олон оролцогч байдаг. Гэвч сүүлд нь хариуцагч байхгүй болдог. Шийдвэр гүйцэтгэл дээр хяналт, мониторинг хийж чаддаггүй, хариуцлага ярих гэхээр эзэнгүй болчихдог. Эцэст нь нийслэлийн удирдлагууд тааруу ажилласан гэсэн дүгнэлтэд хүрэх магадлал их өндөр байдаг. Нэгжийн хууль болон холбогдох хуулиудад үүнийг анхаарч оруулсан нь эерэг үр дүн авч ирэх алхам боллоо гэж бодож байгаа.

Ж.Сүхбаатар: 

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд, эрх зүйн асуудлуудад шинэчлэлтийн ажлууд хийгдэж байгаа. Энэ бол Монгол Улсын төрийн удирдлагыг бэхжүүлэх ажил юм. Улс орнуудын тогтвортой хөгжилд саад болж байгаа зүйлийг үр ашиггүй, иргэддээ ээлгүй төрийн удирдлага гэж үзэж байгаа. Сайн шийдвэр гарсан ч гүйцэтгэл нь үндэсний хэмжээнд, бүсийн хэмжээнд, орон нутгийн хэмжээнд сул байгаа. Одоогийн хуульд бүх түвшинд хариуцлага, хяналт, үйлчилгээг оновчтой болгосон. Энэ бол удирдлага, зохион байгуулалтын асуудал юм. 

ШИНЭ МЭДЭЭ