СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан анхааруулах төхөөрөмж суурилуулах байршлуудыг сонголоо
2021.05.13
Орон нутгийн хөгжил

Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан анхааруулах төхөөрөмж суурилуулах байршлуудыг сонголоо

Тусгай хэрэгцээт иргэдийг явган хүний гарцаар аюулгүй зорчих нөхцөлийг хангах дуут анхааруулгын төхөөрөмжийг байршуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Өнөөдөр энэхүү төхөөрөмжийг байршуулах явган хүний гарцуудыг дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтэс, “Эвт гурван тулгуур” НҮТББ болон дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн удирдлагуудын хамт сонгож, газар дээр нь ажиллалаа. Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан анхааруулгын дуут төхөөрөмжийг дүүргийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй дөрвөн байршилд найман гэрлэн дохион дээр нэмэлтээр байрлуулахаар боллоо. Тус дөрвөн байршилд суурилуулснаар иргэдийн аюулгүй байдлыг хангах, хотын соёлыг түгээх нөхцөл бүрдэх юм.

АНХААРУУЛГЫН ДУУТ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАХ БАЙРШИЛ

  • Хархорин автобусны буудлын зохицуулдаг явган хүний гарц
  • Лабораторийн автобусны буудлын явган хүний гарц
  • Жанцангийн уулзварын явган хүний гарц
  • Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн хойд талын автобусны буудлын явган хүний гарц

ШИНЭ МЭДЭЭ