СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Хөдөлмөр эрхлэлтийн дүүргийн салбар зөвлөлийн хурал боллоо
2021.05.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хөдөлмөр эрхлэлтийн дүүргийн салбар зөвлөлийн хурал боллоо

Хөдөлмөр эрхлэлтийн дүүргийн салбар зөвлөлийн хурал өнөөдөр /2021.05.13/ боллоо.

Тус хурлаар зөвлөлийн гишүүд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан 2021-2022 оны хөтөлбөрүүд, тухайн арга хэмжээний хүрээнд зарцуулагдах төсөв, хамрагдах иргэний тоо мэдээ, төсвийн хуваарьтай танилцаж, баталлаа.

Тодруулбал, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл 2021-2022 онд дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр боллоо.
  1. Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр
  2. Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр
  3. Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр
  4. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр
  5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм.

ШИНЭ МЭДЭЭ