МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.22
Эрүүл мэнд

Ц.Сэргэлэн: Цар тахлын үед "гол цохилт"-ын үүргийг эмч, эмнэлгийн ажилтнууд гүйцэтгэж байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 15.00 цагаас эхэллээ. Хуралдааны эхэнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт ас ууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

"Цар тахлын талаар хэн ч урьдчилан таамаглаагүй. УИХ-аас нэг удаагийн үйлчлэл бүхий энэ хуулийг баталсан. Засгийн газар цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн ажилдаа үнэлгээ хийгээд дараах шийдвэрийг гаргасан гэж бодож байна. Үүнийхээ дагуу хуулийн төслийг өргөн барьсан. 2 сонголт байна. Нэгд, хуулийг сунгах, нөгөө нь шинээр эрх зүйн орчин бий болгох хэрэгтэй.

Цар тахлын үед "гол цохилт"-ын үүргийг эмнэлэг, эрүүл мэндийн салбарынхан хүнд нөхцөлд гүйцэтгэж байна. Цаашид нөхцөл байдал удаан үргэлжилбэл эрүүл мэндийн салбар өнөөгийн чадамжаа хадгалах нөөц бий юу гэж асуумаар байна. Өөрөөр хэлбэл 1 жилийн хугацаанд энэ тулаанд орсон дайчид маань ядарч, туйлдаж байна. ЭМ-ийн салбарын хүний нөөц гол хүч. Үүнийг нь нөхөн сэргээх ямар арга зам байна вэ?"

Түүний асуултанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа. Үүний дараа Ц.Сэргэлэн гишүүн санал хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ