МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.24
Эрүүл мэнд

Ж.Сүхбаатар: Ковидын хуулийн үйлчлэх хугацааг дахин сунгах боломжгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.24/ нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ.Хуралдааны эхэнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

"482 хүн ковидын халдвараар амь насаа алджээ. Монгол Улсын Их Хурал хүндэтгэл үзүүлэхгүй юм уу? Бусад орны Засгийн газар, парламент ийм тохиолдолд хүндэтгэл үзүүлж байгаа. Би тэгэхээр ганц нэг гишүүн хүндэтгэл үзүүлж байна гэхээсээ гадна УИХ босоод хүндэтгэл үзүүлэх ёстой гэж үзэж байна.

Сая надад мессеж ирж байна. Иргэд хэцүү байна. Өвдөөд эм авч дийлэхгүй, олдохгүй байна. Өнөөдөр л гэхэд ЧД-ийн эмнэлэг эмийн нөөцгүй болсон гэж байна. Хэнд хандах вэ? Ард түмэнд хэрэгтэй шийдвэр, оновчтой арга хэмжээ авч өгөөч гэж байна С.Энхболд, Б.Жавхлан, С.Амарсайхан сайд аа.

Хуулийн хугацааг нь би дэмжихгүй байна. Үндсэн хуулийн асуудал болчихлоо. УИХ хэвийн горимд ажиллаж чадахгүй 1 жил боллоо. 2 минутанд л багтааж үг хэлдэг. Ард түмний амыг бид барьж байна. УИХ-ын гишүүд өөрөө яриад байгаа юм биш. Та яагаад цаашаа хэлэхгүй байгаа юм бэ гэж байна. Сонгогчиддоо хандаж хэлье. 2 минутанд багтааж ярь гээд байгаа юм. Ердийн үеэс УИХ амаа боомилуулж байгаа юм.

Засгийн газрын стратеги менежмент бүтэлгүйтсэн. БНСУ 50 сая хүнтэй ч 200 хүрэхгүй тохиолдол гарч байна. Зохион байгуулж чадахгүй байгааг бид хэлэх цаг болсон. Арай ч дээ гэмээр. Хуулийн хугацааны хувьд 10 сарын 1 гэхэд хэвийн горимд орох ёстой. Бидэнд төлөвлөгөөг танилцуулж байж хууль батлагдах ёстой. Хууль шинээр оруулж ирэх ёстой. Яагаад 1 удаа хууль баталсан гэхээр Үндсэн хуулийн бус болох гээд байсан тул УИХ онцгой боломж эрхээ шилжүүлсэн. Одоо үүнийг хугацаагүй сунгах ойлголт байхгүй.

Гамшгийн хуулиараа яв гэж байгаа нь үнэн. Өнгөрсөн жил ковидын хуулийг барьу алдахгүйн тулд бүх эрхийг Засгийн газарт шилжүүлсэн. Тиймээс биш Үндсэн хуулийн шинжтэй биш. Цааш явбал Үндсэн хуулийн зөрчил улам тодорно. Хүний эрхийн хязгаарлалт явж байгаа юм.

Амьдрал цаана чинь хэцүү байна. тэр хууль яах вэ гэх гээд байна. үүнээс л асуудал үүсдэг. Үндсэн хуульт ёс байхгүй болбол захиргааны цагдаагийн төрийн шинж рүү ордог. Хууль шаардлагагүй. Одоо бид Үндсэн хуулиа мөрдөх үү яах уу гэдэг асуудал үүслээ. Энэ хуулийг нэг удаа л сунгахаар байсан. 1 жилээс илүү ард түмнийг төлөөлөх эрхийг Засгийн газарт шилжүүлсэн гэсэн үг. Үүнийг бодож, хууль зүйн асуудлаа шийдэх ёстой.

Өрхийн эмнэлгүүдээр салбарын сайд очсон уу? Энэ эмнэлэг рүү том ачаалал шилжиж байна. Иргэд гэрээрээ эмчилгээ хийж байна."

Түүний асуултанд Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ