https 75

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.28
Барилга, Хот байгуулалт

Ж.Сүхбаатар: Өмнөх хуулийн төсөл хангалтгүй байсан учир буцааж байсан

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021,06,28/ хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Хуулийн төсөл Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуультай холбоотой орж ирж байгаа. Энэ хуульд Нийслэл, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хуулиар зохицуулна гэж заасан. 27 жилийн өмнө энэ хуулийг гаргахдаа Нийслэлийн эрх зүйн байдлын чиглэлээр баталсан. Бодит байдлаар Улаанбаатарын хуулийг хэрэглэх гэхээр Нийслэлийн хүн ам 1 сая гарсан, иргэдээ ажиллах боломжоор хангах ёстой болсон.

Хуулийг сүүлийн жилүүдэд хэрэглэх гэхээр ажиллах эрх зүйн байдлын тухай хууль хэрэгтэй байгаа. Хотын удирдлага зохион байгуулалтаас гадна эдийн засаг, аж ахуйн байдлын талаар ярих ёстой. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль бас яригдана. Гэхдээ энэ хуультай нийцэж гарна. Арван жилийн өмнө энэ хууль орж ирсэн гэхдээ шаардлага хангаагүй учраас хүлээж аваагүй.  

ШИНЭ МЭДЭЭ