https 64

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.29
Эрүүл мэнд

Н.Ганибал: Эрүүл мэндийн сайд аа гаргасан тушаал шийдвэрээ эргэн харах уу?

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

Даатгалын асуудалтай холбоотой сайдын гаргасан тушаал шийдвэр байдаг. 2021 оны гуравдугаар сард гаргасан 3 тоот тушаал байдаг. Үйлчлүүлэгчээс төлбөр авахгүй. Даатгалын сангаас авч үйлчилгээнд зарцуулна гэсэн байдаг. Үүнд Сүхбаатар аймгийн хэмжээнд дөрвөн хувийн эмнэлэгтэй. Дөнгөж хөл дээрээ босож байгаа. Ийм хувийн эмнэлэгт гаргасан тушаал чинь шууд нөлөөлсөн байна. 

Өнөөдөр бид төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн сайдын хувьд хувийн эмнэлгийн үйл ажиллагаа шуул хамаарч байгаа. Төрийн үйлчилгээнээс гадна хувийнхан энэ нөхцөл байдлыг хамт үүрч явж байгаа. Маргааш төсвийн тодотгол орж ирнэ.Даатгалын зарцуулалтад тодорхой өөрчлөлт орж ирэх юм байна. Гаргасан тушаал шийдвэрээ та эргэж харах уу? 

ШИНЭ МЭДЭЭ