https 64

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.29
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Н.Ганибал: Малчдын соёлын хэрэгцээг технологи ашиглаж хангахад анхаарах нь зөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Соёлын яам байгуулагдаад удаагүй байгаа ч гэсэн  томоохон хуулиудыг богино хугацаанд батлуулж байгаа нь талархалтай байна. Боловсрол, соёл хоёр салаад тусдаа яам болж гартаа барих хуулийг батлуулан явж байгаа нь гараа нь зөв байна гэсэн үг. Зарим нэг асуудал дээр анхаарах хэрэгтэй. 

Соёлын асуудал бол малчдын маань төрөөс авдаг хэдхэн асуудлыг нэг нь мөн. Соёлын хэрэгцээ гэдэг бол Монгол Улсын хэмжээнд тархай бутархай байгаа малчин түмэн маань жижигхэн улаан булангаар дамжуулан соёлын хэрэгцээгээ авдаг. Мөн уламжлалт баяр наадмаас авдаг. Энэ болгон дээр соёлын сайд маань өөрийн байр сууриа хатуу хамгаалж, өнөөдрийн технологи хөгжсөн үед тэр жижиг улаан булангаас биш энэ технологи хөгжсөн төвөөс соёлын хэрэгцээгээ авах талаар хатуу байгаасай гэж хүсэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ