https 75

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.29
Хууль, эрх зүй

Ж.Сүхбаатар: Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаа хийгээд, шүүхийн үзэл баримтлалыг дэмжих хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

Шүүхийн тухай хуулийг хэрэгжилтийг хангах Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж хичээнгүйлэн хүсье. Шүүхийн тухай, Авлигын тухай хууль... гээд олон хууль байна. Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх дээр ойлгомжтой, тодорхой байх хэрэгтэй.Төрт ёстой, Үндсэн хуулийг сахиулах ажлыг Цэц хийдэг. Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаа хийгээд, шүүхийн үзэл баримтлалыг дэмжээд энэ нь ҮХ зөрчсөн зүйл байхгүй энэ ажлыг намар гэхэд шийдвэрлэж өгөөрэй.  

ШИНЭ МЭДЭЭ