https 208
2021.07.01
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Б.Энхбаяр: Зардлын асуудлыг тодорхой тусгах шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Хэлэлцэхийг дэмжиж байна. Хуулийн төслийн үзэл баримтлалаас харахад энэ хуулийн гол асуудал зардалтай холбоотой асуудал байна. Техник, технологи, програм хангамж гээд. Зардал нэмэгдэх, гарах тухай үзэл баримтлалд харагдахгүй байна. Эсвэл тогтоолоор шийдэх гэж байна уу эсвэл зардалыг тусад нь ярина гэсэн үү?

Төрийн өндөр дээд ялангуяа халдашгүй дархан эрх эдэлдэг, албан тушаалтан, байгууллагуудын харилцааны асуудал байдаг. Жишээлбэл  ерөнхийлөгч Трамп, Украйны ерөнхийлөгчтэй ярилцсан албан утасных нь харилцаа бичлэг хүртэл гарч байсан. Сонгуулийнх нь үеэр Байдан ерөнхийлөгчийн хүүгийн асуудлыг ярьсан нь улс төрд их ашиглагдаж байсан. Тэгэхээр утсан харилцааны асуудал энэ хуультай хамаатай юу? Тусгайлсан зохицуулалт шаардлагатай юу?

Эрүүгийн хуулийн өөрчлөлт байхгүй байна. Одоо байгаа Эрүүгийн хуулийн зохицуулалтаар болчихно гэж бодсон уу? Эрүүгийн хуультай холбоотой хариуцлага хүлээх шинэ зохицуулалт байх байсан уу?

Түүний асуултад Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газрын дарга Б.Болор-Эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ