МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.08
Эдийн засаг, Худалдаа

С.Чинзориг: Бидний баталсан дунд хугацааны ба хэтийн төлөвлөгөө 20/50 үндэслэл болохгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.08/ нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Засгийн газраас оруулж ирэхдээ хэд хэдэн зүйлийг дутуу бодсон бололтой.  

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг л үндэслэл болгоно гээд орсон. Гэтэл бидний баталсан дунд хугацааны ба хэтийн төлөвлөгөө 20/50 үндэслэл болохгүй болоод байна. Энэ нь Үндсэн хуультайгаа зөрчилдөх гээд байна. 

Бусад хууль тогтоомжтойгоо уялдуулах шаардлагатай байна. Ялангуяа бид нар сая жилийн төлөвлөгөө батлахад гаргасан, төсвийн хүрээний мэдэгдлийн хугацаа 5-р сарын 1 байдаг бол, энэ жилийн төлөвлөгөө баталдаг хугацаа чинь  7-р сарын 1 гээд хугацаа нь зөрчигдөж байгаа учраас асуудлууд үүсээд байна. Энэ асуудал зохицуулагдахаар орж ирээгүй байна.

Төрийн захиргааны төв байгуулах байгууллагатай байна гэсэн асуудал орж ирээгүй агентлаг хэвээрэй байна.

Хэрвээ Хөгжлийн бодлого төлөвлөлтийн Төрийн захиргааны төв байгууллагатай болчихвол Засгийн газрын тухай өөрчлөлт оруулах асуудал үүсэх болов уу? Одоогийн хуулиар чинь бүх яамдууд, бодлогын яам гэсэн статус ярьж байгаа. Энэ Засгийн газрын тухай хуульдаа өөрчлөлт оруулах асуудлыг давхар үзэхгүй бол болохгүй. 

Өмнөх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед бол Улсын төлөвлөлтийн хөгжил төлөвлөлтөд онцгой анхаарч, улсын төлөвлөгөөний байгууллага гэж байсан. Би Улсын төлөвлөгөөний бүтээгдэхүүний үлдэгдэл учраас гадарлана. Улсын төлөвлөгөөний комиссын дарга нь Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Улсын төлөвлөгөөний орлогч дарга нь Төрийн сайд гэсэн дээгүүр статустай авч явдаг байсан юм. Ийм зүйлийг цаашдаа хэлэлцүүлгийн явцад анхаарах хэрэгтэй.

Өчигдөр буруу зарчим явсан. Шүүхийн тамгын газар, хэлтсийн тамгын газрын дарга нарыг төрийн өндөр албан тушаалтантай адилтгадаг, энэ нь захиргааны албан ажил хийдэг хүмүүсийг адилтгадаг буруу жишиг тогтсоныг харуулж байгаа учраас цаашдаа анхаарах хэрэгтэй байна. Хэрвээ Үндсэн хуулийн байгууллагын Тамгын газрын даргыг төрийн өндөр албан тушаалтантай адилтгаж үзэж байгаа бол Үндсэн хуулийн байгууллагуудтай тэгш, ижил хандах ёстой. Прокурорын байгууллага нь үлдэж байсан. 

ШИНЭ МЭДЭЭ