2021.07.30
Гадаад харилцаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто тэргүүтэй төлөөлөгчид бараалхав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.07.29) Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.
Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын найрамдлын бүлгийн дарга Ласло Хорват ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал уг уулзалтад оролцсон юм.